Životní prostředí a lidský rozvoj

Líbí se vám článek?
[Total: 0 Average: 0]

Zpráva o lidském rozvoji Mongolska 2011

Od zranitelnosti k udržitelnosti: Životní prostředí a lidský rozvoj

Монгол Улсын Хүний Хөгжлийн Илтгэл 2011 – Эмзэг Байдлаас Тогтвортой Хөгжил рүү: Байгаль Орчин, Хүний Хөгжил

Z: United Nations Development Programme Chapter 1 Sustainability and Human Development: Overview

V mongolštině Volný český překlad
1.1 Удиртгал
Байгаль орчин нь Монгол Улсын эдийн засаг, соёлын үндсэн төрхийг илэрхийлж байдаг. Тухайлбал, Монголын нууц товчоонд байгаль орчин, ургамал, ан амьтны талаар нарийвчлан өгүүлсэн хэсэг олон бий. Монгол Улс эрт дээр үеэс буюу 1778 онд анх Богд Хаан уулыг тусгай хамгаалалтад авч байсан түүхтэй (Мягмарсүрэн, Энэбиш, 2008:31). Гэсэн хэдий ч хүн ам зүйн болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд, уул уурхайг түшиглэсэн хөгжлийн хандлага бий болсон зэргээс үүдэн байгаль орчны болон хөгжлийн урт хугацааны тогтвортой байдалд анхаарал хандуулах онцгой шаардлага гарч байна.
1.1 Úvod
Životního prostředí je ústředním prvkem ekonomiky a kultury Mongolska. Mnoho pasáží Tajné kroniky Mongolů velmi podrobně popisuje životní prostředí a různé rostliny a zvířata. Mongolsko se může pochlubit dlouholetou zkušeností s ochranou lesních oblastí v chráněné oblasti Bogd Chaan vytvořené v roce 1778 (Myagmarsüren a Enebiš, 2008:31). Nicméně s demografickou a ekonomickou transformací a rostoucím důrazem na těžbu se obavy o životní prostředí a dlouhodobou udržitelnost staly velmi důležitými.
Байгаль орчиндоо улам бүр санаа зовох хэд хэдэн үндэслэл байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан Монгол Улсад дулаарал бодитойгоор илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөгөөр хүний эрүүл мэнд доройтох, хөдөө орон нутагт байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөх, усны нөөц хомсдох, эрсдэлд орох зэрэг дахин сэргээгдэхээргүй өөрчлөлтүүд бий болж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын малын тоо толгой 1990 оноос хойшхи 20 гаруй жилийн туршид бараг хоёр дахин өссөн нь бэлчээрийн тогтвортой ашиглалт, газрын нийгэм, эдийн засгийн өртөг, бэлчээрийн доройтол зэрэгтэй холбоотой асуудал үүсгэж байна. Гуравдугаарт, уул уурхай нь манай улсын эдийн засаг, экспортын гол хөтлөгч хүч болсноор түүнээс байгаль орчинд үзүүлж болох өнөөгийн болон ирээдүйн нөлөөлөл анхаарал татаж байна. Дөрөвдүгээрт, хот суурин газрын хүн ам тогтвортой өсөн нэмэгдсээр 63 хувьд хүрч, томоохон хот суурингийн үйлчилгээний дэд бүтцийн хүчин чадал ачааллаа даахгүй болж байна. Ялангуяа, эрчим хүчний хэрэглээнээс үүдсэн агаарын бохирдол нэмэгдэж, агаарын чанар доройтсоноос хүн амын эрүүл мэнд доройтох магадлал өндөр байна. Pro rostoucí obavy o životní prostředí existuje mnoho důvodů. Jsou zde jasné důkazy významného oteplování spojeného s klimatickými změnami v Mongolsku. Důsledky klimatických změn z hlediska možných zdravotních dopadů, nevratné změny, které mohou ohrozit ekologickou základnu venkova a pokles a ohrožení vodních zdrojů, to vše důvody k znepokojení. Za druhé, za dvacet let od roku 1990 se počet hospodářských zvířat v Mongolsku téměř zdvojnásobil, což vyvolává diskusi o udržitelnosti pastvin a sociální a ekonomické náklady na degradovanou zeminu a pastviny. Za třetí, s tím jak se těžba stává důležitou hnací silou ekonomiky a exportu, rostou obavy o její potenciální a aktuální dopady na životní prostředí. Za čtvrté, jak postupně vzrostl podíl městského obyvatelstva na 63 procent, část městské infrastruktury ve velkých městských oblastech se potýká s kapacitními omezeními. Dalším problémem je zejména zhoršující se kvalita ovzduší v důsledku vyšších emisí škodlivin spojených zejména s energií a její pravděpodobný dopad na zdraví. Mongolsko udělalo stabilní a významný pokrok v lidském rozvoji. Nyní je potřeba pokračovat v nastartovaném směru pokroku lidského rozvoje bez kompromisů v oblasti udržitelnosti a ochrany přírody.
Монгол Улс хүнийхээ хөгжилд тогтвортой бөгөөд тодорхой ахиц дэвшил гаргасаар ирлээ. Хүний хөгжилд олсон амжилтаа улам бүр үргэлжлүүлэн баталгаажуулах явцдаа байгаль орчноо хайрлан хамгаалах, тогтвортой байдлыг орхигдуулахгүй байх нь өнөөгийн гол тулгамдаж буй асуудал болж байна.
Энэхүү илтгэлээр тогтвортой хөгжлийг хангах, хүний хөгжлийг хөхиүлэн дэмжих нь хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, эрх чөлөөг дээдлэх үндсэн зорилгын үр дүнгийн илэрхийлэл болохыг тодруулан гаргахыг зорилоо. Хүний хөгжил бол хүн төвтэй хөгжлийн асуудал юм. Хөгжлийн бүхий л стратегийг боловсруулах, шийдвэр гаргахад тогтвортой байдлын үнэ цэнэ, зарчим, тэгш байдал, үр ашигтай байдал болон оролцоог дэмжих нь хүний эрх чөлөөнд суурилсан хөгжлийн хандлагад нэн чухал.
Tato zpráva uvádí, že realizace udržitelného rozvoje a podpory lidského rozvoje, jsou ve skutečnosti součástí celkového cíle prosazování rozkvětu a svobody lidí. Koncept lidského rozvoje staví lidi do centra rozvoje. Pro přístup založený na lidských svobodách je nutné vyložit zásady a hodnoty udržitelnosti, rovnosti, efektivity, zapojení a začlenění do všech rozvojových strategií a rozhodnutí.
1.2 Монгол Улс — төлөв байдал
Монгол Улсын эдийн засаг, байгаль орчинд түүний газар зүйн байршил чухал үүрэгтэй. Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс нь Ази тивийн төв хэсэгт БНХАУ, ОХУ-ын дунд оршдог, стратегийн чухал байршилтай орон юм. Алтайн нуруунд орших хэд хэдэн өндөр уулстай боловч газар нутгийн ихэнхи хэсэг нь далайн түвшнээс 900-1500 метрийн өндөрт оршдог. Экосистемийн хувьд Төв Азийн говь талаас Арктикийн тайгын экосистемийн чанх уулзварт оршдог. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай орон. Хамгийн хүйтэн сар нь Нэгдүгээр сар бөгөөд Алтай, Хангайн нуруудын хэсгээр заримдаа агаарын дундаж температур цельсийн хасах 30- 40 хэм хүрдэг. Долдугаар сард Говийн нутгуудаар ихэнхдээ цельсийн 20-25 хэм хүрдэг бөгөөд агаарын хамгийн дээд хэм цельсийн 44 хэм хүрдэг. Нутгийн баруун хойт хэсгийн уулархаг нутгаар жилийн дундаж хур тунадасны хэмжээ 300-400 мм, тал нутгуудаар 150-200 мм, говийн нутгуудаар 100 мм байдаг. Иймд цэвэр усны нөөц нь байршлаар ихээхэн ялгаатай. Монгол Улсын газар нутгийн хэмжээ 1565 сая хавтгай дөрвөлжин километр, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том 20 орны тоонд багтдаг. Гэхдээ 2,8 сая хүн амтай бөгөөд хамгийн таруу суурыисан хүн амтай улсын тоонд орж байна. Далайд гарцгүй орнууд нь ихэвчлэн “газар зүйн дарангуйлалд” оршин далайн боомтоос алслагдсан байдаг нь гадаад худалдаанд хүндрэл учруулах сул талтай. Бараа материалыг газраар болон хил дамжин тээвэрлэхэд өртөг зардал өндөр, цаг хугацаа их шаардагддаг тул өрсөлдөх чадварыг сулруулдаг.
1.2 Mongolsko – souvislosti
V ekonomice a životním prostředí Mongolska hraje důležitou roli jeho poloha. Mongolsko jako vnitrozemský stát zaujímá strategickou polohu v centrální části asijského kontinentu mezi Čínou a ruskou Sibiří. Většina země leží v nadmořské výšce mezi 900 až 1500 metry, ale je zde i několik vysokých hor v oblasti pohoří Altaj. Z hlediska ekosystémů leží na hranicích středoasijských pouští a stepí a arktickou tajgou. Mongolsko má drsné kontinentální klima. Nejchladnějším měsícem je obvykle leden, kdy průměrné teploty pohoří Altaj a Changaj dosahují mínus 30 až mínus 34 stupňů celsia. V Gobi se průměrné červencové teploty obvykle pohybují v rozmezí mezi 20 až 25 stupni celsia, zatímco nejvyšší dosud zaznamenaná teplota byla 44 stupňů celsia. Průměrné roční srážky jsou v horských oblastech severozápadu asi 300-400 mm, ve stepi mezi 150 až 200 mm a v Gobi pak méně než 100 mm. Důsledkem toho, se dostupnost pitné vody výrazně liší podle oblastí. S rozlohou asi 1,5 milionu km2 patří Mongolsko mezi 20 největších zemí. Nicméně s pouhými 2,8 miliony obyvatel patří mongolsko mezi země s nejnižší hustotou obyvatelstva. Vnitrozemské státy často čelí ‘tyranií geografie‘ kdy je vzdálenost od mořských přístavů znevýhodňuje v mezinárodním obchodě. Čas a náklady související s přesunem zboží po zemi a přes hranice je může činit méně konkurenceschopnými.
1990 онд ардчилал ялж зах зээлийн тогтолцоонд шилжсэн тэр цагаас Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бодлогоороо дамжуулан газар зүйн байршлаас үүдсэн аливаа бэрхшээлийг шийдвэрлэхээр хүчин чармайж ирсэн. Шилжилтийн эхний таван жилд эдийн засгийн өсөлт суларч, нэг хүнд ногдох үндэсний орлого буурч байв. Гэсэн хэдий ч 1996 оноос хойш эдийн засгийн байдал дээрдэж улмаар эерэг өсөлтийн хандлага илэрсэн. Харин 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн 2009 онд экспортын бараа бүтээгдэхүүний үнэ унаснаас нэг хүнд ногдох орлого буурчээ. 2010 оны урьдчилсан мэдээллээс үзэхэд эдийн засгийн байдал бага зэрэг сайжирч байна (Зураг 1.1). Зураг 1.1: Нэг хүнд ногдох бодит Үндэсний Нийт Орлого, Монгол Улс, 1985-2010 он тайлан 2010. Эдийн засгийн өсөлтийн эерэг үр дүнд дотоод, гадаадын хүчин зүйлсийн аль аль нь нөлөөлсөн. Мөн Хүний хөгжлийн индекс (ХХИ)-д тогтвортой эерэг өөрчлөлт гарсныг дараагийн хэсгүүдээс үзнэ. 1990-2010 онд ХХИ-ийн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэг болох дундаж наслалт, боловсрол, орлогын үзүүлэлтүүд ихээхэн сайжирсан. Хэдий тийм боловч, энэхүү ахиц дэвшил нь байгаль орчинд гарч буй өөрчлөлтөөс болж эрсдэлд орж болзошгүй байна. Монгол Улс 1992 онд шинэчлэгдсэн Үндсэн хуулиараа парламентийн засаглал ыг тогтоосон. Ерөнхийлөгч дөрвөн жилээр бүх ард түмнээс шууд сонгогддог. Төрийн эрх барих Улсын Их Хурал бүх ард түмнээс дөрвөн жилээр сонгогддог, 76 гишүүнтэй. Эрх барих намын тэргүүн эсвэл эвслээс Ерөнхий сайдынхаа нэрийг дэвшүүлж, Засгийн газраа бүрдүүлэн, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хурлаар томилуулдаг. Засаг захиргааны хувьд Монгол Улс нь нийслэл хот, 21 аймагтай. Статистикийн мэдээлэл цуглуулах ангиллаар манай улс зүүн, төвийн, хангайн, баруун гэсэн дөрвөн бүс, мөн Улаанбаатар хот нэг бүс болж нийтдээ 5 бүсд хуваагдаж байна. Бүсийн түвшинд засаг захиргааны нэгжгүй. Харин аймаг, нийслэлийн түвшинд орон нутгийн засаг захиргааны нэгжтэй. Нийслэл нь 9 дүүрэг, 132 хороотой. Нийт 21 аймаг нь 329 сум, 1550 багтай. Үндсэн хуулинд заасны дагуу Засаг захиргааны бүхий л шатанд өөртөө удирдах ёс үйлчилдэг. Багийн засаг дарга багийн иргэдийн хурлаар, сумын засаг дарга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар, аймгийн засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус тус сонгогддог. Харин аймгийн засаг даргыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэрийг нь дэвшүүлж Ерөнхий сайдын захирамжаар томилдог. Засаг захиргааны бүх түвшинд Засаг даргын тамгын газар бодлого шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Гэхдээ орон нутгийн захиргаадад төсөв санхүүгийн эрх мэдэл, татвар бүрдүүлэлт хязгаарлагдмал байдаг бөгөөд Засгийн газраас орон нутгийн төсвийн хуваарилалтыг хийж байна. Зохион байгуулалтын бүтэц, түүний чадавхи, хүний нөөц, ур чадвар, дотоод хяналтын тогтолцоо нь удирдлагын үр ашгийг дээшлүүлэх шаардлагыг бий болгож байна. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтайгаас эдийн засгийн хүрээг илүү тэлэх боломж хязгаарлагдмал байна. Үүний уршгаар засаг захиргааны үйлчилгээ шат бүрт ижлээр давтагдах шаардлагатай болохын хирээр үйлчилгээний өртөг өндөр байна. Орон нутгийн засаг, захиргааны бүх түвшний байгууллагуудад жендэрийн тэгш бус байдал ажиглагдаж байна. 2010 оны байдлаар орон нутгийн засаг дарга нарын дөнгөж 17 хувь нь эмэгтэйчүүд байна (МАСЭХ, 2010). Дээрх асуудлаас гадна Монгол Улсад ерөнхийдөө орон нутгийн ардчилсан засаглалын боломжийн бүтэц бий болсон бөгөөд түүнийг улам бүр бэхжүүлэх шаардлагатай байна. Od tamní demokratické transformace v roce 1990 se vlády postupně snažili využít hospodářskou politiku k překonání nevýhod, způsobených zeměpisnou polohou. Hospodářský růst během prvních pěti let transformace zaváhal a celkový národní příjem na hlavu se snížil. Po roce 1996 se ale ekonomika zotavila a od té doby je trend růstu pozitivní. V roce 2009 zaznamenal příjem na hlavu pokles v důsledku poklesu cen komodit způsobených globální finanční krizí z roku 2008. Předběžné odhady pro rok 2010 naznačují, že došlo k mírnému oživení. K tomuto vysokému růstu přispěli vnitřní i vnější faktory. Jak uvidíme později v této kapitole, mongolský hlavni lidského rozvoje (ILR) se mezi lety 1990 až 2010 trvale zlepšoval a to s výrazným zesílením všech tří složek, kterými jsou délka života, vzdělání a příjmy. Tato dráha pokroku může mít problémy z důvodu environmentálních změn. Pokud jde zřízení, stanovuje mongolská ústava z roku 1992 parlamentní demokratickou republiku. Prezident je volen přímo občany na čtyřleté funkční období. Národní lidový zákonodárný sbor, Velký Lidový Chural má 76 členů volených také na čtyři roky. Vládu tvoří předseda nejsilnější strany nebo koalice, tu pak předseda vlády sestavuje ve spolupráci s prezidentem a se souhlasem Velkého Lidového Churalu. Administrativně se Mongolsko dělí na 21 ajmaků a hlavní město. Mnoho map a statistika dělí také Mongolsko na čtyři regiony a to Východní, Centrální, Changaj a Západní regiony. Na krajské úrovni neexistuje žádná politická instituce. Dílčí státní nebo místní vládní instituce jsou na úrovni ajmaků nebo hlavního města. Hlavní město dále tvoří 9 obvodů a ty 132 sub-obvodů nebo choroo. 21 ajmaků tvoří 329 sumů a ty pak 1550 bagů. Ústava stanoví samosprávy na všech úrovních. Guvernéři bagů jsou navrhováni shromážděním bagů a jmenovány sumy; guvernéři sumů jsou navrhováni shromážděním sumů a jmenovány ajmaky; guvernéři ajmaků jsou navrhováni shromážděním ajmaků a jmenováni předsedou vlády. Kancelář guvernéra nese na všech úrovních odpovědnost za přípravu plánů a uplatňování politiky. Místní vlády mají ale omezenou finanční autonomii a nízkou část daní. Většina jejich příjmů přichází převodem z národní vlády. Je zde i problematika organizační kapacity, lidských zdrojů a schopností a velké úsilí vydávané na monitorování potřebné k zajištění efektivnosti. Je zde omezený prostor pro využití ekonomiky v nějakém rozsahu vzhledem k rozlehlosti oblasti a omezené populaci. V důsledku toho mohou být náklady na jednotku administrativních služeb vyšší tak, jak je mnoho funkcí na různých úrovních duplikováno. Také je zde otázka genderové nerovnoměrnosti v úřadech na všech úrovních místních administrativ. Celonárodně měli ženy mezi všemi místními guvernéry v roce 2010 zastoupení pouhých 17 procent (MDSWA, 2010). Bez ohledu na tyto problémy je zde rozumná institucionální struktura demokratických místních administrativ, i když je zde jeda věc, která musí být posílena.