Mongolština – Učení Buddhy

Části z knihy: Učení Buddhy (The Teaching of Buddha) / Бурхан Багшийн Сургаал

Z: Bukkyo Dendo Kyokai a Society for the Promotion of Buddhism

V mongolštině Volný český překlad
1. Хималайн уулсын урд хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч, Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу ариун идээт хаан бээр амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, айлдсан болгоныг нь үг дуугүй дагах ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээжээ. Kmen Šákjů žil podél řeky Rohini, která teče na jižním úpatí Himalájí. Šudodhana, jejich král, založil hlavní město Kapilavstu, kde měl velký postavený velký hrad a vládl moudře, sklízejíc uznání svého lidu.
Хааны хатныг Маяа хэмээнэ. Тэрбээр мөнөөхи Шагжа омгийнхны үүсгэж буй болгосон хөрш зэргэлдээ орших нэгэн улс гүрний эзэн хааны нагац ахын охин буюу эзэн хааны үеэл дүү байжээ. Královna se jmenovala Maya. Byla dcerou králova strýce, který byl králem sousední oblasti a byl ze stejného kmene Šákjů.
Хаан, хатан хоёр гэрлэснээс янагш хорь гаруй жил улирсан ч, тэдэнд үр заяасангүй. Нэгэнтээ хааны хатан цагаан заан баруун сугаар хэвлийд нь орж бие давхар болов хэмээн сонин зүүд зүүдлэв. Эзэн хаан болон ордныхон, мөн ард түмэн нь хоног өдрийг хуруу даран тоолж, мэндлэх хүүхдийг тэсэж ядан хүлээжээ. Бие хөнгөрөх цаг болоход хааны хатан ард түмнийхээ ёс заншлыг дагаж, төрсөн гэртээ амаржихаар явлаа. Зам зуураа Лумбини цэцэрлэгт алжаал тайлахаар түр саатжээ. Po dvacet let neměli žádné děti. Ale jednou v noci měla královna Maya podivný sen, ve kterém viděla bílého slona vstupujícího jí do dělohy skrz pravou stranu hrudi a ona otěhotněla. Král a všichni lidé se těšili očekávajíce narození královského dítěte. Podle zvyku se královna vydala porodit do domu svých rodičů a během cesty, za krásného jarního sluníčka, si odpočala v parku Lumbini.
Ээлтэйхэн хаврын урин дулаан цаг тул эргэн тойрон үзэсгэлэнт сайхан ашока мод цэцэглэж байлаа. Хааны хатан цэцгээ дэлгэсэн модны мөчир таслах санаатай баруун гараа сунгатал хүү нь мэндлэв. Хатан, хүү хоёрыг ерөөн адислаж, эргэн тойрон дуу хуур эгшиглэн найрсав. Энэ бол 4 дүгээр сарын 8-ны өдөр байлаа. Všude okolo ní byly květy Ašóka. Radostně natáhla svou pravou ruku, aby utrhla větvičku a jakmile tak učinila, narodil se princ. Všichni se z celého srdce těšili slávou královny a jejího knížecího dítěte, Nebe a Země se zaradovali. Tento památný den byl osmého dubna. Tímto památným dnem byl osmý duben.
Баярлаж хөөрсөн хаан, хүүдээ Сиддарта буюу “Хамаг тусыг бүтээгч” Артасиди хөвгүүн хэмээх утга бүхий нэр хайрлав. Král měl nesmírnou radost a pojmenoval dítě Siddhartha, což znamená “Všechna přání splněna”.
2. Гэвч хаан баяр цэнгэлийн эцэст уй гашуу амсаж, хатан Маяа нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Хатны охин дүү Махапражапати хан хүүг асран бойжуулах болсон аж. V králově paláci však radost rychle vystřídal smutek, když po několika dnech královna Maya zemřela. Její mladší sestra Mahaprajapati se stala nevlastní matkou dítěte a s láskou ho vychovala.
Тэр хавиас холгүй орших нэгэн ууланд Асита хэмээх мэргэн даяанч амьдарч байв. Хааны ордныг тойрон гэрэл гэгээ цацрахыг тэрбээр хараад залран ирэхэд саяхан мэндэлсэн хан хүүг түүнд үзүүлжээ. “Том болоод хэрэв ордондоо үлдвэл аугаа их хаан болж бүх ертөнцийг нэгтгэнэ, харин ордноо орхиж даяан хийж, үнэнийг ухаарвал энэ ертөнцийг аврах заяатай Бурхан болно” гэж Асита өгүүлэв. Poustevník zvaný Asita, který žil nedaleko v horách, si všiml záře kolem zámku. Vyložil to jako dobré znamení a tak přišel dolů do paláce, kde byl uveden k dítěti. Pak předpověděl, že”když tento princ zůstane v paláci, stane se velkým králem a až vyroste, podmaní si celý svět. Pokud ale život u dvora opustí, aby přijal život mnicha, stane se Buddhou, spasitelem světa.
Хаан, мэргэн даяанчийн үгийг сонсоод эхлээд их баярласан ч, он жил улирах тусам хүү нь ордныг орхиж даяанч болж магадгүй гэсэн бодол сэтгэл зүрхий нь зовоож эхлэв. Král měl nejprve z toho proroctví radost, pak si ale začal dělat starosti s možností, že by jeho jediný syn opustil palác a stal se poustevníkem bez domova.
Хан хүү долоон настайдаа ном судар үзэж, цэргийн эрдэмд суралцаж эхлэв. Хаврын нэгэн өдөр тэрбээр хаан эцэгтэйгээ хамт тосгонд очихоор явжээ. Тариачин газар хагалж буйг ажиж байснаа анжис нь газрын хэвлийг ярахад гарч ирсэн өтийг шувуу тоншиж идэхийг харчихжээ. Тэрбээр саяхан үзсэн харсандаа гайхаж: “Ямар муухай юм бэ! Амьд нь амьдыгаа идэж байх юм!” хэмээн уулга алдаж модны сүүдэрт саатан сууж, гүн бодолд автав. Ve věku sedmi let začal princ s lekcemi civilního a vojenského umění, jeho myšlenky však měli přirozeně sklon k jiným věcem. Jednoho jarního dne vyšel se svým otcem ven z hradu. Společně sledovali farmáře při orání, když si všiml ptáka, který slétl na zem a odnesl malého červa, kterého vyoral farmářův pluh. Posadil se do stínu stromu a přemýšlel o tom, co viděl, pak si pro sebe pošeptal: “Ach, to se všechny žijící bytosti navzájem zabíjejí?”.
Хар нялхаараа эхийгээ алдсан, сая болохоор амьд нь амьдыгаа идэхийг харсан хан хүү амьдралын эмгэнэл гунигийг эрт ухааран таньж, эмзэг өрөвчхөн сэтгэлд нь гүн шарх суужээ. Энэ шарх сорви зулзган модны шарх цаг хугацаа улирах тусам улам ихсэх адил, харсандаа гайхаж, “Ямар муухай юм бэ!” бодол төрүүлдэг болов. Princ, který ztratil svou matku tak brzy po narození, byl tragickým osudem těchto malých tvorů hluboce zasažen. Jak rostl, prohlubovali se tyto duchovní rány každým dnem, tak jako malá jizva na mladém stromku se utrpení lidského života stále více a hluboce zakořeňovalo v jeho mysli.
Хүүгийнх нь зан ааш хувирч буйг анзаарсан хаан эцэг нь мэргэн даяанчийн хэлснийг санаж сандрав. Хаан бээр хүүгээ хөгжөөн баясгахын тулд бололцоотой бүхнээ хийжээ. 19 нас хүрмэгц нь хүүдээ Яшодхара нэртэй бөл дүүг нь эхнэр болгон авч өгчээ. Яшодхара бол хан хүүгийн эхийн төрсөн ах, Девадаха цайзанд суудаг Супрабуддха хааны охин байлаа. Kdykoliv si král vzpomněl na poustevníkovo proroctví, jeho trápení se prohlubovalo. A tak se snažil všemožně potěšit prince a obrátit jeho myšlenky jiným směrem. Král připravil svatbu prince a princezny Yashodhary, když mu bylo devatenáct let. Byla to dcera pána Duprabuddhy, pána z hradu Devadaha a bratra zesnulé královny Mayi.
3. Хан хүү арван жилийн турш найр наадам, баяр цэнгэлд умбаж Хавар, Намар, Борооны орднууддаа ээлжлэн амьдарч байлаа. Гэвч тэрбээр цаг үргэлж гүн бодолд автаж, амьдралын үнэнийг ухаарахыг эрмэлзэж байв. 3. Po deset let byl princ ponořen do víru hudby, tance a zábavy v různých v různých palácích pro jaro, podzim i období dešťů. Jeho myšlenky se ale vždycky vrátili k problému utrpení , když se v zamyšlení snažil porozumět pravé povaze lidského života.
“Ордны баян тансаг, цатгалан чинээлэг амьдрал, хүмүүсийг баясгах миний эрүүл саруул бие, залуу зандан нас ямар утга учиртай юм бэ? Хүмүүс өвчинд баригдаж, эцэст нь амьсгал хураах аж. Хэн ч үхлээс мултарч чадахгүй. Залуу нас, эрүүл саруул бие, амьдалын утга учир юунд оршино вэ? “Přepych paláce, tohle zdravé tělo, tohle radostné mládí! Jaký to pro mě má význam? ” přemýšlel princ. “Jednou můžeme onemocnět, zestárneme – od smrti není úniku. Pýcha mládí, pýcha zdraví, pýcha existence – všichni přemýšliví lidé by je měli odložit stranou.”
Хүн амьдарч байна гэдэг ямар нэг юмыг эрж байна гэсэн үг. Гэтэл нэг хэсэг нь бурууг, нөгөө хэсэг нь зөвийг хайна. Бурууг эрж хайгчид хэн бэ гэвэл өтлөх, өвдөх, үхэх заяатай мөртлөө мөнхийн омголон залуу нас, мөнх амьдралыг хүсэгчид билээ. “Člověk usilující o existenci bude přirozeně hledat něco hodnotného. Jsou zde dvě cesty jak se dívat na věci – správný způsob a špatný způsob. Pokud hledí na věci špatným způsobem, uznává, že nemoc, stáří a smrt jsou nevyhnutelné, ale usiluje o pravý opak.”
Зөвийг эрэгч хэн бэ гэвэл энэ бүхнийг төөрөгдөл хэмээн ухаарч, өтлөх, өвдөх, үхэх зэрэг амьдралын эрээн бараан бүхнээс эрхэм дээд зүйлийг эрэн хайгч юм. Би тэр бурууг л хүсч, бурууг эрэн хайж байна даа”. “Pokud se ale dívá správným způsobem, rozpoznává pravou povahu nemoci, stáří a smrti a hledá smysl toho, co přesahuje všechno lidské utrpení. V mém životě plném potěšení, zdá se, že hledím na věci špatnou způsobem. “
4. Олон жилийн турш ийнхүү хүнд хүчир бодолд автан, зүрх сэтгэл нь хатуу ширүүн тэмцлийн талбар болов. 29 нас хүрэхэд нь Рахула хэмээх нэртэй цорын ганц хүү нь мэндэлж, хан хүү ордноо орхин явахаар шийдэв. Чандаха хэмээх хөтөчөө дагуулаад Кантхака хэмээх хайртай агтандаа мордож ордноо орхин, энэ ертөнцтэй холбоогоо таслаж, нямба хийж суулаа. 4. A tak duchovní boj v princově mysli pokračoval, dokud se mu ve 29 letech nenarodil jeho jediný syn Ráhula. Zdálo se, že toto byl vrchol, protože pak se princ rozhodl, že opustí palác a vydá se hledat řešení svého duchovního neklidu v životě mnicha bez domova. Jednou v noci opustil se hrad pouze se svým vozatajem Čandakou a svým oblíbeným koněm, sněhobílým Kanthakou.
Тэгтэл нэгэн рагшис түүнийг сорьж хэлсэн нь: “Чи ордондоо буцаж очоод хүлээсэн нь дээр. Удахгүй энэ ертөнц тэр аяараа чинийх болно”. Хан хүү хашгирсан нь: “Рагшис чи эндээс тонил! Энэ ертөнцийн юуг ч би үл хүснэ”. Түүнийг хөөн тонилгосныхоо дараахан хүү лам болж, бадар барьж өмнө зүг оджээ. Jeho trápení tím ale neskončilo, mnoho démonů ho totiž pokoušelo se slovy: “Uděláš lépe, když se vrátíš do hradu – celý svět bude brzy tvůj. ” On ale démonovi odpověděl, že nechce celý svět. A tak si oholil svou hlavu a obrátil své kroky směrem na jih, nesouc si v rukou žebrací misku.
Эхлээд хан хүү мэргэн даяанч Багавад бараалхаж түүний хатуу хориг дэглэм бүхий амьдралтай танилцав. Дараа нь Арада Калама, Удрака Рамапутрад бараалхаж бэрх хэцүү хатамжлалыг нь үзэж, тэдэнтэй адилхан даяан хийхийг оролджээ. Удалгүй ийм замаар эс гэгээрэхийг ухаарч, Магада улсад очжээ. Тэнд Гайя хотын дэргэдүүр урсдаг Ниранзана мөрний эрэгт нэгэн аглаг ойд очиж, биеэ зовоосон хатуухан сорилтыг эхэлжээ. Nejprve princ navštívil poustevníka jménem Bhagava a sledoval jeho asketickou praxi. Poté se šel učit k Aradovi Kalamovi a Udrakovi Ramaputrovi jejich metody k dosažení osvícení skrze meditaci. Když je nějaký čas zkoušel, přesvědčil se, že ho k osvícení nedovedou. Nakonec šel do země zvané Magadha a prováděl askezi v lese Uruvilva na břehu řeky Nairanjana, která teče vesnicí Gaya.
5. Өөрийнхөө бие бялдрыг хүнд ширүүн зовоон тарчлааж байлаа. Хожим нь түүний дурсан айлдсанаар, урьд өмнө үзэгдээгүй бэрх аргаар махбодоо зовоосон аж. Түүний өгүүлснээр, “урьд өмнө нэг ч даяанч өөрийгөө тэгэж хатуу ширүүн зовоож байгаагүй, одоо ч өөрийгөө тэгэж зовоож буй хүн байхгүй, ирээдүйд энэ ертөнцөөс халин одсон хэн боловч түүнээс илүү хатуу ширүүнээр өөрийгөө зовоож тарчлаахгүй” ажээ. 5. Způsob jeho asketické praxe byl neuvěřitelně přísný. Pobízel se myšlenkou, že “žádný asketa v minulosti, v přítomnosti ani v budoucnosti, nikdy neprováděl, nebo nebude provádět askezi usilovněji než já. “
Ингэж өөрийгөө зовоосон ч хан хүү эрж хайснаа, хүсэж хүлээснээ эс олов. Тэрбээр 6 жилийн турш эр биеэ зовоосон энэхүү хатамжлалаа үл харамсан зогсоож, мөрний усанд угаал үйлдэн, Сужата хэмээх залуухан бүсгүйн гараас сүүтэй будаа авч хүртээд, ядарч сульдсан биеэ анагааж эхэлсэн байна. Uskutečnit svůj cíl se ale princovi stále nedařilo. Po šesti letech v lesích praxi asketizmu vzdal. Šel se vykoupat do řeky, když přijal misku mléka z rukou dívky jménem Sujata, která žila v sousední vesnici.
Ойд түүнтэй цуг хатамжилсан таван даяанч, хан хүү сорилтыг давсангүй хэмээн сэтгэж, ганцааранг нь орхин өөр газар руу нүүн дүрвэжээ. Jeho pět druhů, kteří žili s princem během šesti let jeho asketické praxe, bylo z toho, že přijal mléko od dívky, šokováno. Mysleli si, že své úsilí vzdal a opustili ho. A tak princ zůstal sám.
Хан хүү гав ганцаараа хоцорч модны сүүдэрт суугаад хэзээ л бол хэзээ үхэхээс буцахгүй, гүн бясалгалд автав. Тэрбээр сэтгэл шулуудан: “миний цус хатвал хатаг. Миний мах ялзарвал ялзраг. Миний яс өмхөрвөл өмхрөг. Эндээс би хаашаа ч хөдлөхгүй” гэжээ. Byl pořád slabý, znovu se pokusil o další období meditací, přestože riskoval ztrátu svého života. Říkal si, že “krev může mizet, maso se může rozkládat, můžou se rozpadnout kosti, ale neopustím toto místo, dokud nenajdu cestu vedoucí k osvícení”.
Санаа сэтгэлд нь хэцүүхэн, ээдрээтэй тэмцэл эхэлжээ. Түгшүүртэй болоод зовлонтой бодлууд санаа сэтгэлийг нь үймүүлж, элдэв зүйлийн хий үзэгдлүүд цааш нааш үсчин, тэр нь илүү аймшигтай гэж хэлэхийн аргагүй жигшмээр дүрс сэтгэлд нь нэг нэгээсээ өрсөн ургана. Энэ бүхэн рагшисын явуулга байлаа. Хан хүү эдгээр явуулгатай тэмцэж, нэгийг нь ч зүгээр орхилгүй, дор нь нам дарж, хумхийн тоос болгож байлаа. Энэ бол жирийн нэг тэмцэл бус, цус нөж урсаж, амьд махыг яснаас нь салган хуулж, яс хугарч байсан болохоор сэхэхийн төлөө тэмцэл байсан юм. Jeho úsilí bylo intenzivní a s ničím nesrovnatelné. Byl zoufalý a plný zmatených myšlenek. Temné stíny prostupovali jeho duší a sužovali ho všechny lákadla démonů. Pečlivě a trpělivě je jedno po druhém zkoumal a pak všechny odmítl. Byl vskutku těžký boj, jeho krev řídla, maso odpadávalo a kosti praskali.
Гэвч энэ тэмцэл дуусч, тэнгэрт үүрийн цолмон гийж, шинэ өдөр эхэлснийг тунхаглан зарлахад хан хүүгийн сэтгэл санаа гэрэлтэн гялалзаж, тэрбээр гэгээрч Бурхан багш болов. Энэ баяр баясгалант үйл явдал хан хүүгийн 35 насан дээр 12 дугаар сарын 8-ны өглөө тохиосон юм. Když se ale objevila na východní obloze jitřenka, zápas byl u konce a princova mysl byla tak jasná a čistá jako den za rozbřesku. Konečně nalezl cestu k osvícení. Bylo to osmého prosince, kdy se princ ve svých třiceti pěti letech stal Buddhou.
6. Энэ мөчөөс эхлэн хан хүү Бурхан багш Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн ирсэн, Сайваар ажирсан, Амарлингуй оршигч, Бүхнийг айлдагч, Чадагчийн эрхт, Шагжагийн арслан зэрэг олон нэртэй болсон бүлгээ. 6. Od té doby byl princ znám pod různými jmény: někteří mu říkaly Buddha, Dokonale Osvícený, Tathagata, jiní ho nazývali Šakjamuni, mudrc z rodu Šákjů a jiní mu říkaly Světem Uznávaný.
Юуны түрүүн Шагжамуни зургаан жилийн турш цугтаа хатамжлан зовж байсан, эдүгээ Варанасийн Мригадавад амьдарч буй таван даяанч дээр очиж шашиндаа оруулжээ. Эхлээд тэд цэрвэн зугтаж байснаа сургаал айлдахыг нь сонсож Түүнд бүрэн итгэл найдвараа өгч, анхны шавь нар нь болов. Тэрбээр Ражагрихад байхдаа эзэн хаан Бимбасараг шашиндаа оруулжээ. Шагжамуни түүний ордонд заларч орон даяар ариун сургаалаа айлдаж эхлэв. Nejprve šel do Mrigadavy ve Varanasi, kde žilo pět mnichů, kteří s ním žili po šest let jeho asketického života. Nejprve se mu stranili, ale poté co si promluvili, uvěřili mu a stali se jeho prvními následovníky. Pak šel do hradu Rajagriha, kde přesvědčil krále Bimbisaru, který byl vždy jeho přítelem. Odtud se vydal procházet zemí. Žijící z almužen, učil lidi svůj způsob života.
Хүмүүс цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг лүгээ адил түүн рүү тэмүүлэн цувж байлаа. Эндээс гол шавь Шарибудари, Модгальяана нарыг олж, мөн хоёр мянга гаруй хүн түүнд шавь оржээ. Lidé na něj reagovali, jako když žíznivý hledá vodu nebo hladový jídlo. Přidali se k němu dva velcí žáci Sariputra a Maudgalyayana a jejich dva tisíce následníků. Buddhův otec, král Šudodhana, který stále vnitřně trpěl kvůli rozhodnutí svého syna, zůstal nejprve rezervovaným, pak se ale stal věrným žákem. Přidali se k němu i Buddhova nevlastní matka Mahaprajapati, jeho žena princezna Jasodhara a všichni ostatní členové kmene Šákjů. Jeho věrnými následovníky se pak staly zástupy dalších.
7. Шагжамуни 45 жилийн турш сургаалаа айлдаж 80 нас сүүдэр зооглов. Ражагрихаас Шравасти орох замдаа Вайсали хэмээх газар бие алжааж, гурван сарын дараа Нирванд орно гэдгээ хэлжээ. Тэгээд номлол сургаалаа айлдаж явсаар Пава хэмээх газар очиж, Тэнд Чунда дархны барьсан хоолыг амсаад өвчин нь үгдрэв. Өвчин зовлонд шаналж, улам ядарч сульдсан ч тэрбээр цаашаа Кусинагара руу явжээ. Buddha po padesát pět let procházel zemí a kázal a přesvědčoval lidi, aby následovali jeho způsob života. Když mu ale bylo osmdesát let, tak ve Vaisali, po cestě z Rajagrihy do Shravasti onemocněl a předpověděl, že za tři měsíce vstoupí do nirvány. Stále cestoval, až dorazil do Pavy, kde vážně onemocněl poté, co snědl jídlo, které mu dal Chunda kovář. Nakonec se i přes velké bolesti a slabost dostal do lesa, který ohraničoval Kusinagaru.
Тэрбээр Кусинагара балгасын захад сала хэмээх ойд очиж, хоёр өндөр модны хоорондох газар хэвтэв. Газар дээр ийн хэвтэж байхдаа ч шавь нартаа сургаал айлдсаар байлаа. Чингээд агуу их сургаал номлогч Бурханы үүргээ бүрэн гүйцэд биелүүлж дуусаад алгуурхан Нирванд оров. Ležíc mezi dvěma sálovými stromy, pokračoval v učení svých žáků až do poslední chvíle. A tak, poté co dokončil svou práce, vstoupil do dokonalého klidu jako největší učitel světa.
8. Шагжамуни Нирван дүрийг үзүүлсний дараа Кусинагара балгасын иргэд гүн их уй гашууд автжээ. Бурханы хайртай шавь Анандын айлдсанаар тэд багшийнхаа шарилыг ариун галд өргөв. 8. Tělo bylo zpopelněno jeho přáteli v Kušinagaře pod vedením Anandy, Buddhova oblíbeného žáka.
Ажатасатра хаан, мөн Энэтхэгийн 7 хаан Шагжамунийн чандраас хүртээхийг хүссэнд Кусинагара балгасынхан татгалзаж, чингээд дайн дэгдэв. Гэвч Дрона мэргэний зөвлөсний дагуу Бурхан багшийн чандрыг найман улсын дунд хуваасан аж. Шагжамунийн чандраас өөр олон улс, хүмүүс ч хүртжээ. Бурханы ариун шарилыг тэд нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болов. Түүнийг хадгалж байхын тулд Бурханы шашны арван сүм босгосон аж. Sedm sousedních vládců, včetně krále Ajatasutru požadovali, aby byly relikvie rozděleny mezi ně. Lidé z Kušinagary to nejprve odmítli a dokonce hrozilo, že spor skončí válkou. Podle rady moudrého muže jménem Drona, byla ale krize zažehnána a relikvie byly rozděleny mezi osm velkých zemí. Popel z pohřební hranice a hliněnou nádobu s relikviemi dostali také dva další panovníci, pro které to bylo velkou ctí. A tak bylo postaveno deset velkých věží, do kterých byly uloženy ostatky a popel jako připomínka Buddhy.
Сүүлчийн номлол
1. Кусинагарагийн ойролцоо сала хэмээх ойд Шагжамуни сүүлчийн удаа сургаалаа айлдсан аж. Тэрбээр шавь нартаа хандаж номлосон нь: Та нар өөрсдөө бусдын төлөө ассан гэрэл болцгоо! Та нар өөрсдөө өөрсдийнхөө түшиг тулгуур болж, хэнд ч бүү найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, түшиг тулгуурын аль аль нь болог! Бусад сургаал, номыг түшиж тулахаас цээрлэ!
Poslední učení Buddhy
1. Pod sálovými stromy v Kušinagaře, řekl Buddha svým následovníkům poslední slova: “Učiňte ze sebe světlo. Spoléhejte se na sebe: nespoléhejte se na nikoho jiného. Učiňte mé učení svým světlem. Spoléhejte na něj: nebuďte závislý na učení jiných.
Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бүү хүсч бай! Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргал давтахыг цээрлэ! Сэтгэл санаагаа шинжээд тэнд өөрийн чинь “Би” бээр байхгүйг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөндөө бүү хуурт! Тэр цагт та нар зовлон зүдгүүрээс үүрд ангижирна. Намайг энэ ертөнцөөс халин одсоны дараа ч гэсэн та нар, миний сургаалыг үнэн зөв даган мөрдөж чадвал, жинхэнэ үнэнч шавь нар минь болно. Uvažujte nad tělem: Myslete na jeho nečistoty. S vědomím, že oboje jeho bolest i rozkoš, jsou podobné příčiny utrpení, jak se můžete oddávat jeho touhám? Uvažte své “Já”, pomyslete na jeho pomíjivost, jak můžete upadnout do jeho klamu a ctít pýchu a sobectví, když víte, že vše musí skončit nevyhnutelným utrpením? Uvažte všechny látky, najdete mezi nimi nějaké trvalé “Já”? Nejsou to vše seskupení, které se dříve či později rozpadnou a rozplynou? Nenechte se zmást univerzálností utrpení, následujte mé učení i po mé smrti a budete zbaveni bolesti. Učiňte tak a budete vskutku mými učedníky.”
2. Миний номлосон бүх сургаалыг цаг ямагт санаж яв, тэдгээрийн тухай үргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч үед тэдгээрээс бүү татгалз. Хэрэв миний сургаалыг үнэн зөв дагавал та нар жинхэнэ жаргалыг амсана. 2. “Mý učedníci, učení, které vám dávám, nebude nikdy zapomenuto nebo opuštěno. Bude vždy ceněno, bude o něm vždy přemýšleno, bude vždy uskutečňováno. Budete-li následovat toto učení, budete navždy šťastni.”
Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. “Podstatou tohoto učení je kontrola vaší vlastní mysli. Nemějte nenasytnou mysl a vaše chování se stane správným, vaše mysl čistou a vaše slova důvěryhodná. Neustálým uvědomováním si pomíjivosti svého života, budete se schopni bránit chamtivosti a hněvu a budete schopni se vyhnout všemu zlu.”
Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. “Pokud shledáte svou mysl v pokušení a tolik zapletená do nenasytnosti, je třeba potlačit a kontrolovat pokušení; být pánem své vlastní mysli.”
Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам, гэгээрсэн хүн бурхан болно. Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай. “Mysl může učinit člověka Buddhou nebo zvířetem. Uvedený v omyl se jeden stane démonem; osvíceným, stane se Buddhou. Kontrolujte proto svou mysl a nenechte jí sejít ze správné cesty.”
3. Миний сургаалыг дагаж бие биетэйгээ энх амгалан, эвтэй найртай амьдарцгаа, нэг нэгнийгээ хүндэлж бай, хоорондо бүү хэрэлдэж маргалд. Ус, сүү лүгээ адил бие биентэйгээ зохицож бай, ус, тос лугаа адил нэг нэгийгээ бүү түлх. 3. “Měli byste se vzájemně respektovat, následovat mé učení a zdržet se sporů; neměli byste, jako voda a olej, se navzájem odpuzovat, měli byste, jako mléko a voda, se mísit dohromady. “
Миний сургаалыг хамтдаа дагаж мөрд, сурч ухаар, хамтдаа төгс төгөлдөр болж, нэг нэгэндээ тусалж, буяны зам мөрийн баяр баясгалангаа хуваалцаж бай. Хэрэггүй юмыг эс шохоорхож, ашиггүй юманд цагаа бүү зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг, буяны зам мөрийн үр жимснээс хүртэж яв. “Studujte společně, učte se společně, uskutečňujte mé učení společně. Neplýtvejte svou mysl a čas nečinností a spory. Užívejte si květy osvobození ve třech obdobích a sklízejte ovoce pravé cesty.”
Би бээр, та нарт өгч буй сургаалаа гэгээрснээр ухаарсан юм. Та нар энэ сургаалыг баримталж, хатуу мөрдөх хэрэгтэй. “Učení, které jsem vám předal, jsem získal tím, že jsem sám tu cestu následoval. Měli byste se řídit tímto učením a být při každé příležitosti v souladu s jeho povahou.
Миний сургаалыг дагахгүй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгүй. Харин сургаалыг минь дагавал надаас асар хол байсан ч үргэлж цуг байна. Pokud ho budete zanedbávat, znamená to, že jste mě nikdy opravdu nepotkali. To znamená, že jste ode mne daleko, i když jste vlastně se mnou; pokud ale přijímáte a uskutečňujete mé učení, pak jste mi velice blízko, i když jste reálně velmi daleko.”
4. Шавь нар минь, удахгүй миний цаг болох гэж байна. Та нараасаа салах цаг ойртлоо. Гэвч та нар гуньж гутарч үл болно. Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтох мөнх бус гэдгийг дахин батална. 4. “Moji učedníci, můj konec se blíží, naše rozloučení je blízko, nenaříkejte ale. Život se neustále mění a nikdo nemůže uniknout rozpadu těla. To je to co vám ukážu svou vlastní smrtí, mé tělo se rozpadá jako zchátralý košík.”
Бүү гуньж гутарцгаа. Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, хүний оршин тогтнохын утга учрыг онож мэдэцгээ. Хувирч өөрчлөгддөг бүхнийг үл хувиргахыг бүү хүс. Энэ хүсэл хэзээ ч бүтэж биелэхгүй. “Marně nenaříkejte, ale uvědomte si, že nic není stálé a učte se z toho prázdnotu lidského života. Přání aby se měnící se stalo neměnným je nehodné uctívání.”
Энэ ертөнцийн тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэж эрхэндээ оруулна. Хэрэв гэрт чинь хот могой үүрлэвэл, тэр амьтныг хөөж гаргахаас нааш амар амгалан нойрсож чадахгүй шүү дээ. “Démoni světských tužeb neustále hledají příležitosti ke svedení mysli. Pokud žije ve vašem pokoji zmije a vy chcete mít klidné spaní, musíte jí nejprve vyhnat.”
Ертөнцийн тачаал шуналын шулмыг хөөж зайлуулах хэрэгтэй. Ертөнцийн хүсэл шуналын могойг хөөн гаргах хэрэгтэй. Сэтгэл санаагаа та нар сонор соргог хамгаалах ёстой. “Musíte zlomit pouta světských vášní a vést je pryč, tak jako tu zmiji. Musíte pozitivně chránit svou vlastní mysl.”
5. Шавь нар минь, миний цаг ирлээ. Гэвч энэ бол миний бие махбодын үхэл гэдгийг бүү мартаарай. Хүн биеийг эцэг эхээсээ олдог, олсон биеэ хоол хүнсээр торддог учир, тэр нь эмгэгт хялбархан өртөж, шарх сорви авах нь ч түргэн, эцэстээ эвдэрч нурах л хувь тавилантай юм. 5. “Má poslední chvíle přichází, mí žáci. Nezapomeňte ale, že smrt je koncem pouze fyzického těla. Tělo se narodila díky rodičům a stejně tak nevyhnutelné jsou nemoci a smrt.”
Бурханы мөн чанар бие махбодод нь бус, гэгээрэхэд нь оршино. Бие махбод эвдэрч нурна, гэтэл гэгээрэл нь Номын үнэн болон үйл хэрэг нь мөнх оршиж байдаг. Бие махбодыг минь харж буй хүн бус, харин сургаал номыг минь ухаарч буй хүн л намайг олж үзнэ. “Pravým Buddhou ale není lidské tělo – je to osvícení. Lidské tělo musí zemřít, ale moudrost osvícení bude existovat navždy v pravdě a praxi dharmy. Ten, kdo vidí jen mé tělo, mě ve skutečnosti nevidí. Opravdu mě vidí jen ten, kdo přijímá mé učení.”
Амьсгал хураасны минь дараа миний орхиж үлдээсэн Ном та нарын багш болно. Та нар түүнийг хайрлан хадгалж, тэгснээр надад үнэнч зүтгэх ёстой. “Po mé smrti bude dharma vaším učitelem. Následujte dharmu a budete v pravdě se mnou. “
Шавь нар минь, амьдралынхаа сүүлчийн 45 жилд би бээр айлдах ёстой болгоноо айлдсан, хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо та нарт үзүүлээгүй нууц надад байхгүй. Миний дотор ч тэр, миний гадна ч тэр хаана ч байхгүй. Би Номлох бүхнээ номлосон. “Během posledních čtyřiceti pěti let mého života, jsem nezatajil nic ze svého učení. Neexistuje zde žádné tajné učení, žádné skryté významy; vše se učí otevřeně a jasně.
Шавь нар минь, миний цаг ирлээ. Би бээр Нирванд орлоо. Энэ бол миний сүүлчийн номлол юм. Moji milí žáci, toto je konec. Za chvíli budu přecházet do nirvány. Toto jsou mé instrukce.”