Mongolská pohádka Šest stříbrných hvězd

J. Dashdondog, Ulaanbaatar 2007 z Childrenslibrary.org

No. V mongolštině Volný český překlad
1. Зургаан мөнгөн мичид Šest stříbrných hvězd
2. Эрт урьд цагт зургаан өнчин хүүхэд товцог толгой дээр наадан суудаг юм санжээ. Kdysi dávno si na vrcholku kopce hrálo šest sirotků.
Тэгсэн чинь ах нь нэг өдөр хэлж: Jednoho dne nejstarší z nich řekl:
– Зүг зүгт явж эрдэм ном сурч ирцгээе! – Vydejme se různými směry ať se naučíme něco nového!
За тэгээд товцог толгой дээр нэг нэг мод босгоод тарж явцгаажээ. A tak na tom vrcholku kopce každý zasadili malý stromek a rozešli se.
Отгон дүү нь өмнө зүгт гүйж явсаар нэг алтан байшингийн гадна Алтан дагина байхыг үзээд, гадаа нь очиж харж суусаар байгаад тэдний гадаа унтаад өгчээ. Nejmladší z nich se vydal na jih a u jednoho zlatého domu uviděl Zlatou princeznu. Šel k tomu domu a ulehl před ním.
Тэр хүү Алтан дагиныг гаравч цуг, оровч цуг байх болж. Princezna ho požádala, aby jí následoval, když šla dovnitř a zas ven.
Дагина хэлж гэнэ. Princezna řekla:
– Миний аав тэнгэрээс ирж, урд алтан худагт морио услана. – Můj otec sestoupil z nebe a šel napojit své koně ke zlaté studni na jihu.
Чи очиж мөргөөд ир! гээд явуулж. Běž tam a pokloň se mu, řekla a odešla.
Хүү удалгүй гүйгээд ирж. Zanedlouhou se chlapec vrátil.
– За яав? – Tak co se stalo?
– Чамайг хамаар санагдаад хүрээд ирлээ гэж. – Vrátil jsem se, protože jsem tě chtěl vidět.
– За чи намайг хармаар санагдаад байвал энэ зургийг хараарай. – Jestli mě chceš vidět, podívej se na tenhle obrázek.
Харин үүнийг хаяж гээж болдоггүй юм шүү! гэж захиад явуулав. Neztrať ho!
Тэгтэл хүү асар удалгүй орилж бархирсаар ирэв. – Юу болов? гэсэнд. Ale chlapec se za chvilku vrátil a křičel. Co se stalo? řekla.
– Зургаа хуй салхинд хийсгээд алдчихлаа гэжээ. – Vítr vzal tvůj obrázek!
Тэгсэн тэр зураг хийсч явсаар Мангасын хааны нутагт очиж гэнэ. Obrázek doletěl až na místo kde žil Mangas (mongolská mytologická příšera).
Мангасын хаан энэ сайхан хүүхнийг эхнэр болгоно гэж эрж сурсаар хүрч ирэн, хүүг алаад Алтан дагиныг аваад явчихжээ. Král Mangasů se chtěl s princeznou oženit a tak se vydal jí hledat. Potom Mangas zabil chlapce a princeznu si odnesl.
Ах дүү таван хүү товцог толгой дээрээ болзсон цагтаа цугларч иржээ. Тэгтэл отгон дүүгийнх нь мод унаж хөсөрсөн байв гэнэ. Pět bratrů se vrátilo zpátky na kopec ale strom, který zasadil nejmladší z nich, uschnul.
Ах дүү тав юу сурснаа хэлэлцэж ярилцжээ. Pět bratrů si navzájem vyprávěli, co se naučili.
Тэгсэн чинь нэг нь үхсэнийг амь оруулдаг, нэг нь хэлгүй юманд хэл оруулдаг, дуугүй юманд дуу оруулдаг, бас нэг нь далдын юмыг харж мэддэг, нөгөө хоёр нь уран сайхан сийлбэр сийлдэг, таван өнгийн будгаар ялгаж зурдаг эрдэм сурсан гэж байна гэнэ. Jeden z nich umí oživit mrtvé, další umí rozmluvit to, co předtím nemluvilo a naučit zpívat to co předtím neumělo, další se naučil malovat a další se naučil zručnosti.
За тэгээд далдын юм хардаг ах нь харсан чинь дүү нь үхэж үрэгдсэн байна гэнэ. A jeden z nich se stal věštcem – ten zjistil, že jejich nejmladší bratr je mrtev.
Тэгээд тавуул дүү дээрээ очоод үхэснийг амь оруулдаг ах нь дүүгээ босгож аваад ямар эрдэм ном сурсан, яасан ийснийг нь асуувал: A tak ten z bratrů, který se naučil vracet mrtvým život, šel za svým mrtvým bratrem, oživil ho a zeptal se ho, co se naučil.
– Надад сурсан эрдэм ном үгүй, нэг сайхан Алтан дагинын дэргэд байсан, зургийг нь салхинд хийсгэж алдаад. – Já jsem se nenaučil nic. Měl jsem obrázek zlaté princezny, který odfoukl vítr.
Мангасын хаан зургийг нь олж авч, намайг алаад алтан дагиныг аваад явсан гэжээ. A král Mangasů našel obrázek a vzal ho s sebou.
Уран сийлбэрч ах нь модон шувуу хийж, будагч ах нь таван өнгөөр ялган будаж, хэлгүй юманд хэл оруулдаг ах нь гургалдайн сайхан дуу оруулж, ах дуу зургуулаа модон шувуундаа суугаад Мангасын хааныд хүрч очив. A tak postavili dřevěného ptáka a poslali ho na místo kde byl Mangas.
Алтан дагина энэ сайхан шувуугаар наадах юмсан, үүнийг барьж өгдөг болоосой гэсэнд мангасын хааныхан барих гэж оролдоод ядав. Алтан дагиныг ойртмогц үргэж цочих нь гайгүй болохоор Мангасын хаан: – Чамд баригдаж магадгүй юм байна. Чи очоод бариад ав! гэж гэнэ. Mangas chtěl toho dřevěného ptáka chytit, ale bylo to na něho příliš těžké a tak řekl princezně, aby ho chytila.
Тэгээд Алтан дагиныг ойртоод ирэхээр ах дүү зургаа шувуундаа суулгаж аваад нисээд явчихжээ. Když se princezna přiblížila k tomu ptákovi, šest bratrů ji chytilo a odletěli zpět.
Тэгээд тэр ах дүү зургаагийн дүү нь анх учирснаараа би сууна гэж амь оруулж авснаараа би сууна гэж ах нь хэлж, уран дуутай шувуу хийснээрээ би авна гэж сийлбэрч ах нь хэлж дагинаа булаалцах юм болжээ. Když se vrátili domů, nejmladší z bratrů se chtěl s princeznou oženit, protože jí našel první. Ale ten bratr, který postavil ptáka, si jí také chtěl vzít. Ale princezna odletěla do nebe a řekla, že se vrátí každý měsíc, aby je viděla, protože každý z nich jí pomohl.
Ах дүү зургаа бас тэнгэрт гарч зургаан мичид гэдэг мөнгөн одод болж гэнэ. Bratři letěli do nebe také a přinesli šest stříbrných hvězd.
Тэр цагаас хойш сар, мичид хоёр сард нэг удаа тохиодог болсон юм санжээ. Podle tohoto příběhu se šest stříbrných hvězd a měsíc budou scházet jednou za měsíc.

Podrobný překlad mongolského textu

 1)

Mongolsky:
Зургаан мөнгөн мичид

Česky:
Šest stříbrných hvězd

Slovíčka:
Зургаа + н: šest; мөнгө + н: stříbro + genitiv (мөнгө – stříbro, peníze); мичид: Plejády nebo Sedm sester (otevřená hvězdokupa v souhvězdí Býka)


2)

Mongolsky:
Эрт урьд цагт зургаан өнчин хүүхэд товцог толгой дээр наадан суудаг юм санжээ.

Česky:
Kdysi dávno si na vrcholku kopce hrálo šest sirotků.

Slovíčka:
эрт урьд цагт – kdysi dávno (эрт – dávno, урьд – před, цаг + т – čas + dativ lokativ); зургаан: viz 1); өнчин хүүхэд: sirotek (өнчин – sirotek, хүүхэд – dítě); товцог толгой: vrchol kopečku (товцог – kopeček, толгой – vrchol, kopec, kopeček); дээр: na; наадан суудаг: hrát si (наадах + н – hrát si, hraní)